Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү шалгаруулалтаас “Гэрэгэ Системс” компанийг 2021 оны “Оны шилдэг мэдээллийн технологийн салбарын энтрепренер” аж ахуйн нэгжээр шалгаруулан өргөмжилжээ. Шагналыг “Гэрэгэ Системс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Эрдэнэбат, хамтран үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал нар гардан авлаа. Тус шалгаруулалт нь Монголын хувийн хэвшлийн байгууллагуудын ололт, амжилтыг дүгнэж, салбар бүрийн шилдгүүдийг тодруулан өргөмжилдөг Монголын хамгийн нэр хүндтэй ёслолын арга хэмжээ билээ.
Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газраас хамтран хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг “Web Awards 2021” наадам 2021 оны 12-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж, шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулан өргөмжиллөө.
Энэхүү гэрээ нь тус байгууллагууд шатахууны борлуулалт, төлбөр тооцооны дижитал шилжилтийг хамтран хэрэгжүүлж байгаа бодит жишгийн баталгаажуулалт болж байна. Тухайлбал, Голомт банк болон “Гэрэгэ системс”-ийн хамтран нийлүүлж буй андройд посыг ашиглан, М-Ойл Групп нь салбартаа анх удаа автомашины дугаарыг таньж, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг ANPR системийг нэвтрүүлж, борлуулалт автоматжуулалтын цогц системээ гаргаж байгаа юм.