"Гэрэгэ Системс" ХХК-ийн зүгээс Oxford, Cambridge зэрэг их сургуулиудын хөтөлбөрт орсон Майндфүлнес сургалтыг компани дээрээ цувралаар авч байгаа билээ. Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу багштай хамтран зохион байгуулж байгаа тус сургалтын 4 дэх удаагийн хичээл Хариу үйлдлийг таньж сурах нь буюу “Recognising Reactivity” сэдвээр боллоо.
Гэрэгэ Системс болон тус группын охин компаниудыг эрч хүчтэй, шинэ сорилтод соргог, аливаад шинэлэг ханддаг, өөр өөр өнцгийн 120 гаруй залуус бүрдүүлдэг. Тэдний тод төлөөлөл Н.Ануг “Бидний түүхүүд” булангийнхаа эхний зочноор урьлаа. Тэрбээр толгой компанийн Төслийн удирдлагын газрын захирал, Гэрэгэ Проперти Техноложис ХХК-ийн дэд захирлаар ажилладаг бөгөөд Гэрэгэ-гийн гишүүн болоод дөрвөн жил болжээ.
Компанийн зүгээс ажилтнууддаа зориулсан сургалт хөгжлийн олон хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүлж, хамтдаа сурч, хөгжих боломж олгоход анхааран ажилладаг. Тухайлбал, Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу багштай хамтран Майндфүлнес бясалгал, сургалтын 8 удаагийн хөтөлбөрийг цувралаар оффис дээрээ зохион байгуулж байна.