“Гэрэгэ ПОС” ХХК нь 2020 онд анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн бизнес эрхлэгч болон төрийн үйлчилгээний байгууллагын үйлчилгээг хөнгөвчлөх зорилгоор бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өдгөө 160+ пос машин хэрэглэгчдийн гар дээр очиж бизнес эрхлэгчдийн ажлыг хөнгөвчилсөөр байна. Тус пос машиныг захиалснаар та төрийн үйлчилгээ болон хувийн хэвшлийн үйлчилгээ авахаас гадна кассын төхөөрөмжийн шаардлагагүй гүйлгээ хийх боломжтой.