Манай хамт олны гол цөмийг 18-40 насны инновацилаг, эрч хүчтэй, технологид шимтсэн залуус бүрдүүлдэг. Бид ажилтнууддаа суралцах, хөгжих, өсөн дэвжих боломжийг ижил тэгш олгохыг эрмэлздэг. Та бидэнтэй нэгдсэнээр эрч хүчтэй, чадварлаг баг хамт олны гишүүн нь болж, тав тухтай орчинд хамтдаа суралцаж, өсөн дэвжиж, нэг зорилгын төлөө амжилт дүүрэн ажиллах боломжтой болно.
Н.Ану
Гэрэгэ Киоск ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Технологийн бус хүн технологийн салбарт ажиллах ер нь амаргүй байдаг. Учир нь технологийн салбараа таньж мэдэхээс гадна нэмэлтээр бусад салбаруудтай харилцан уялдаатай ажилладаг тул тухайн салбарын зах, зээл, үйл ажиллагаа, процессийг гүнзгий судлах шаардлага үүсдэг. Харин манай хамт олон аливаа ажлыг хийхдээ юуны түрүүнд маш сайн ойлголцож, ярилцаж, багаараа хийдэг учраас хүндрэл учирдаггүй. Гэрэгэ-д ажиллахад сэтгэл хангалуун байдаг.