МУИС-ийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхим нь оюутны улсын програмчлалын XXX олимпиадыг Гэрэгэ Системс ХХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа.
Програмчлалын улсын XXX дугаар олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр “Гэрэгэ Системс” ХХК хамтран ажиллахаар МУИС-тай санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт “Гэрэгэ Системс” ХХК нь энэхүү олимпиадыг цаашид жил бүр тогтмол ивээн тэтгэж, хамтран ажиллахаар тусгаж, энэ жилээс ийнхүү албан ёсоор эхлүүллээ.
Монголын эдийн засгийн чуулган 2022 үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар зургаан салбар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт зохион байгуулж буй. Энэ хүрээнд “Төрийн Бүтээмжийн сэргэлт” сэдвээр энэ сарын 22-нд урьдчилсан хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж, төр болон хувийн хэвшлийн төлөөллүүд тулгамдаж буй асуудлуудаа ярилцсан юм.