News

Жолоочийн хариуцлагын даатгал “Гэрэгэ Киоск”-д нэвтэрлээ

Албан журмын даатгагчдын холбоо, Асимон брокерс ХХК нар хамтран “Гэрэгэ Системс” ХХК-ийн хөгжүүлсэн “Гэрэгэ Киоск”-оор дамжуулан Монголд анх удаа цахим зуучлалыг нэвтрүүллээ. Цахим зуучлалын үйлчилгээг нэвтрүүлснээр жолооч даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай авах боломж бүрдэж байна.

Цаасан суурьтай үйл явцыг аюулгүй цахим үйл явц болгон “Гэрэгэ Киоск”-т нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэх төдийгүй үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, хамтын ажиллагаа нэмэгдэх давуу талуудтай.

Даатгуулагч та өөрт ойрхон байрлах “Гэрэгэ Киоск-ыг ашиглан жолоочийн даатгалын үйлчилгээг олон шат дамжлага, хүнд сурталгүйгээр авах боломжтой бөгөөд Танд иргэний үнэмлэх, төлбөрийн карт тань байхад л хангалттай.

Гэрэгэ киоск нь Улаанбаатар хот болон 5 аймагт нийт 64 байршилд 122 киоск машинаар үйлчилгээ үзүүлж байна.

Та өөрийн сонгосон дурын даатгалын компанидаа жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаа хийлгэх боломжтой юм.
<p style=”text-align: center;”><strong>Хамгийн хурдан, хялбар төвлөрсөн үйлчилгээг танд хүргэнэ – “Гэрэгэ системс” ХХК</strong></p>

By gerege_admin    |    Oct 06,2020

Recent news

LAUNCHED PILOT PROJECT TO INCREASE FINANCIAL ACCESS FOR WOMEN ENTREPRENEURS

2023/02/01

БОАЖЯ, Гэрэгэ Системс ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022/10/03

Э.Тодмэргэн: Гэрэгэ анх карьер эхэлж байгаа хүмүүст үргэлж БОЛОМЖ олгодог компани

2022/09/27