“Нэг тархи нэгдсэн систем” төслийн хүрээнд Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Ихбаяр, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг нар “Гэрэгэ Системс” ХХК-ийн төлөөллүүдтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Манай “Гэрэгэ Системс” хамт олны нэгэн эрхэм гишүүн СОО Жанибек-тэй ажил, карьерийн түүх болон түүний удирдан ажилласан манай голлох үйлчилгээнүүдийн нэг Гэрэгэ киоск-ын тухай ярилцлаа. Тэрээр Гэрэгэ системс компанийн хамт олонд нэгдсэнээс хойш 3 жил гаруй хугацааг ардаа үдсэн бөгөөд энэхүү хугацаанд Гэрэгэ киоск болон Гэрэгэ аппликейшны хөгжүүлэлт дээр түлхүү ажиллаж байна. Мэдээллийн технологийн салбарын нэг сонирхолтой тал нь тасралтгүй хөгждөг. Энэ нь түүнийг хамгийн ихээр татдаг мөн урамшуулдаг ажээ.