Мэдээ мэдээлэл

Гэрэгэ Системс ХХК-ийн удирдлага МУИС-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

 Програмчлалын улсын XXX дугаар олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр “Гэрэгэ Системс” ХХК хамтран ажиллахаар МУИС-тай санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичигт “Гэрэгэ Системс” ХХК нь энэхүү олимпиадыг цаашид жил бүр тогтмол ивээн тэтгэж, хамтран ажиллахаар тусгаж, энэ жилээс ийнхүү албан ёсоор эхлүүллээ.

“Ковид-19” цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус олимпиадыг энэ жил МУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимээс МУИС -ийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан өргөн цар хүрээнд зохион байгуулж буй нь энэ удаагийн олимпиадын онцлог болж байна.

Тус олимпиад 5 сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгаруулна. Олимпиадад мэдээллийн технологийн чиглэлээр оюутан бэлтгэдэг улсын болон хувийн хэвшлийн 10 гаруй их, дээд сургуулийн 50 гаруй оюутнууд оролцохоор бүртгүүлжээ.

 ”Гэрэгэ Системс” ХХК нь мэдээллийн технологийн салбарт шинэ санал, санаачлага, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд энэ удаагийн олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

By gerege_admin    |    May 06,2022

Бусад мэдээлэл

Азийн сантай хамтран B2B платформыг хөгжүүлж байна

E-Gate цахим гарцыг амжилттай нэвтрүүллээ

"БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ" АРГА ХЭМЖЭЭ