Мэдээ мэдээлэл

Иргэд банк руу явах шаардлагагүй боллоо

Орчин цагийн завгүй амьдралын хэвшилтэй иргэдийн хувьд төрийн үйлчилгээг цахимаар авч, оочерлохгүй байхыг эрхэмлэдэг болсон. Тэгвэл “Гэрэгэ Системс” ХХК-ийн хөгжүүлсэн “ Гэрэгэ ПОС” үйлчилгээ Чингэлтэй дүүрэгт нэвтэрч, иргэд бүртгэлийн үйлчилгээг цахимаар авч, цагаа хэмнэх боломж нээгдлээ.

“Гэрэгэ ПОС” үйлчилгээ нь ухаалаг үйлдлийн системийг хөгжүүлэн, бүхий л төрлийн төлбөр тооцоог цахимаар түргэн шуурхай хийх, И-баримттай холбогдсон төлбөрийн баримт үүсгэх, цаасан, онлайн болон мессежээр баримт илгээх зэрэг ухаалаг үйлдлийг нэгтгэсэн  цогц систем юм.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэлсэн үгэндээ: “Чингэлтэй дүүргийн 19 хороодын улсын бүртгэлийн үйлчилгээнд энэхүү төлбөр тооцооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажлыг санаачлан шийдвэрлэж, нийт хороодын Улсын бүртгэгч нарт “Гэрэгэ ПОС” машиныг хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна” хэмээн онцоллоо.

 

By gerege_admin    |    Jan 04,2022

Бусад мэдээлэл

Азийн сантай хамтран B2B платформыг хөгжүүлж байна

E-Gate цахим гарцыг амжилттай нэвтрүүллээ

"БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ" АРГА ХЭМЖЭЭ