Мэдээ мэдээлэл

“ЦАХИМ ШИЖИЛТЭД ХУВИЙН ХЭВШЛИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО“ СЭДЭВТ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

Монголын бизнесийн зөвлөл-өөс зохион байгуулсан “ЦАХИМ ШИЖИЛТЭД ХУВИЙН ХЭВШЛИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО” сэдэвт уулзалтад мэдээллийн технологийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар оролцлоо.

Гэрэгэ Системс ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал “Цахим өртөө холбоо”-ноос өнгөрсөн 7-р сард зохион байгуулсан “Хилийн чанад дахь технологийн чуулга уулзалт”-ын үр дүнд байгуулагдсан “Хилийн чанад дахь технологийн зөвлөл”-ийн ажлын явц, мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлүүдэд тулгарч буй асуудлуудын талаар илтгэл тавьлаа.

Тус хэлэлцүүлэгт Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт, МУИС-ийн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, МКУТ-ийн эрхлэгч, Др.Проф Н.Оюун-эрдэнэ, TUSSolution ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баярцэнгэл болон Степпелинк ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Баурыбек нар оролцлоо.

Мөн энэхүү хэлэлцүүлгийн үеэр ирэх 2023 онд зохион байгуулагдах “Хилийн чанад дахь технологийн чуулга уулзалт”-ыг АНУ-ын Сан Франциско хотноо зохион байгуулах болсноо албан ёсоор зарлалаа.

By gerege_admin    |    Oct 10,2022

Бусад мэдээлэл

Азийн сантай хамтран B2B платформыг хөгжүүлж байна

E-Gate цахим гарцыг амжилттай нэвтрүүллээ

"БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ" АРГА ХЭМЖЭЭ