News

“Гэрэгэ Системс”ХХК компанийн СОО Жанибек-тэй ажил, карьерийн түүх болон Гэрэгэ киоск-ын тухай ярилцлаа

Манай “Гэрэгэ Системс” хамт олны нэгэн эрхэм гишүүн СОО Жанибек-тэй ажил, карьерийн түүх болон түүний удирдан ажилласан манай голлох үйлчилгээнүүдийн нэг Гэрэгэ киоск-ын тухай ярилцлаа. Тэрээр Гэрэгэ системс компанийн хамт олонд нэгдсэнээс хойш 3 жил гаруй хугацааг ардаа үдсэн бөгөөд энэхүү хугацаанд Гэрэгэ киоск болон Гэрэгэ аппликейшны хөгжүүлэлт дээр түлхүү ажиллаж байна. Мэдээллийн технологийн салбарын нэг сонирхолтой тал нь тасралтгүй хөгждөг. Энэ нь түүнийг хамгийн  ихээр татдаг мөн урамшуулдаг ажээ.

Түүний хэлэх дуртай үг “Ажил хийвэл тултал нь хий”. Учир нь IT-ийн чиглэл  нэг хүний гүйцэтгэл нь баг хамт олны үр дүнд шууд нөлөөлдөг тул ажилтан бүр өөрийн чиг үүргийн хүрээнд хариуцлагатай ажиллах шаардлагатай хэмээн үздэг.

“Гэрэгэ Системс”-ийн баг хамт олонтой нэгдэх болсон шалтгаан ?

Анх ажилд ороход Эрдэнэбат захиралтай уулзаж ярилцлагад орж байлаа. Тэр үед улсын байгууллагуудын бичиг, цаасны ажил цаашлаад хүнд сурталыг одоогийн байгаагаас илүү багасгах, иргэдэд чирэгдэлгүй түргэн, шуурхай үйлчлэх төслийн талаар танилцуулж байсан. Энэхүү санаа нь миний дотроо бодож явдаг байсан зорилготой нэг чигт байсан учир эргэлзэлгүй энэ төсөлд ханцуй шамлан орсон. Товчхондоо зорилго нь нэг байсан гэхэд буруудахгүй болов уу.

ГЭРЭГЭ КИОСК зах зээлд нэвтэрснээр иргэдэд ямар давуу талууд үүссэн бэ?

Иргэд олон нийтэд үйлчилгээ авахад хамгийн их цаг хугацаа шаарддаг байсан төрийн болон хувийн хэвшлийн 55 байгууллагын 600 гаруй үйлчилгээг ГЭРЭГЭ КИОСК-оор дамжуулан авах боломжийг бүрдүүлж өгсөн. Үүгээрээ бид 2021 онд иргэдийн 4500 цагийг хэмнэх боломжийг олгосон. Үүний дотроос иргэд хамгийн их түгээмэл авдаг үйлчилгээ нь автомашины татвар төлөх үйлчилгээ. Өмнө бид оношилгоон дээр очиж оочирлоно, дараа нь банкан дээр мөнгө тушаах гэж оочирлодог байсан. Энэ мэтээр нааш цааш их явдаг байсан процессыг технологийн тусламжтай шийдэж чадсандаа баяртай байгаа.

Одоогоор нийт хэчнээн ширхэг киоск үйлчилгээнд нэвтэрсэн байгаа вэ?

Өнөөдрийн байдлаар 160 гаруй ГЭРЭГЭ КИОСК-ыг 13 аймаг, 9 дүүрэгт зах зээлд нэвтрүүлэн иргэдийн цаг хугацааг хэмнэн үйлчилж байна. Бидний тавьсан дараагийн нэг зорилго нь Монгол орны 21 аймаг, 330 сум иргэн бүрт үйлчилгээгээ хүргэх зорилттой ажиллаж байна. Мэдээж эдгээр ажлыг гүйцэтгэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай.

Киоск-ыг хөгжүүлж байх хугацаанд гарсан хүндрэл бэрхшээлүүдээс хуваалцвал?

Мэдээж аливаа нэг ажлыг хийгээд эхлэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээлүүдтэй мэдээж тулгардаг. Манай байгууллага дотроо хөгжүүлэлтийн баг болон бизнесийн баг гэж хуваагдан ажилладаг. Бизнесийн багт илүү хүндрэлүүд тулгардаг байсан байх. Иргэд өмнө нь киоск шиг төрлийн үйлчилгээг төдийлөн авч хэвшээгүй байсан учир түүнийг иргэд олон нийтэд таниулан хүргэх, хэрэглээнд хэвшүүлэх нь багагүй хүндрэлтэй ажил байсан. Харин хөгжүүлэлтийн багийн хувьд эхэндээ банкны гүйлгээний систем болон үйл ажиллагааны систем дээр саатал үүссэн үед илүү цагаар ажиллах, нойр дутуу явах гээд багагүй бэрхшээлүүдийг даван туулсан. Үүний хүчинд бид системийн асуудлаа 95%-98% хувьтай шийдэж чадсан.

Баг хамт олноо 3 үгээр тодорхойлбол?

Галзуу, хурдан, шуурхай гэвэл тохирох болов уу гэж бодож байна. Галзуу гэдэг нь илүү сайн талаараа гэж ойлгоорой. /инээв/ Учир нь бид бусад хүмүүсийн бүтэхгүй байхдаа, хэцүү шүү дээ гэсэн ажлуудыг ажил хэрэг болгож чаддаг. Хурдан хугацаанд бүтээгдэхүүн хөгжүүлэлтүүдийг хийж гүйцэтгэдэг. Аа харин манай үйлчилгээнүүд иргэдэд түргэн, шуурхай хүрч чаддаг.

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Ер нь бол бусад хүмүүстэй адилхан өнгөрдөг дөө. Зарим өдрүүдэд захирлуудын хурал, шинэ төсөл болон багийн уулзалт, хуралд орох өдрүүд байдаг. Өдөр тутамдаа төслүүдийн явцыг хянаж, шалгаж update-ийг авдаг. Бусад үед хөгжүүлэлтүүдээ хийгээд явдаг даа.

Ирээдүйд зорьж буй алсын хараа зорилго юу вэ?

Нэлээдгүй олон зүйлс дээр зорилго тавин ажиллаж байна. Гэрэгэ киоск болон аппликэйшн дээр яривал илүү олон үйлчилгээнүүдийг хөгжүүлж үйлчилгээнд нэвтрүүлэх. Мөн төрийн болон улсын байгууллагуудын хүнд сурталыг одоо байгаагаас илүү багасгах, иргэдийн цаг завыг технологийн тусламжтайгаар илүү хурдан, шуурхай шийдэх зорилготойгоо уялдуулан ажиллана даа.

Цаг гарган бидэнтэй санал сэтгэгдлээ хуваалцан ярилцсан танд баярлалаа. Монгол улсын иргэн бүрт хүртээмжтэй, цаг завыг хэмнэсэн гайхалтай төсөлд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлье. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Баярлалаа

 

By gerege_admin    |    Sep 06,2021

Recent news

LAUNCHED PILOT PROJECT TO INCREASE FINANCIAL ACCESS FOR WOMEN ENTREPRENEURS

2023/02/01

БОАЖЯ, Гэрэгэ Системс ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022/10/03

Э.Тодмэргэн: Гэрэгэ анх карьер эхэлж байгаа хүмүүст үргэлж БОЛОМЖ олгодог компани

2022/09/27