News

Гэрэгэ Системс ХХК, М-Ойл Групп, Голомт банкууд дижитал шилжилтэд хамтран ажиллана

“Гэрэгэ Системс” ХХК нь М-Ойл Групп, Голомт банктай хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээ нь тус байгууллагууд шатахууны борлуулалт, төлбөр тооцооны дижитал шилжилтийг хамтран хэрэгжүүлж байгаа бодит жишгийн баталгаажуулалт болж байна. Тухайлбал,  Голомт банк болон “Гэрэгэ системс”-ийн хамтран нийлүүлж буй андройд посыг ашиглан, М-Ойл Групп нь салбартаа анх удаа автомашины дугаарыг таньж, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг ANPR системийг нэвтрүүлж, борлуулалт автоматжуулалтын цогц системээ гаргаж байгаа юм.

Энэ нь хэрэглэгчдийн цагийг хэмнэх, бүх онлайн төлбөрийн хэрэгслээр тооцоогоо төлөх, технологийн шийдлээр түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх болон шинэлэг үйлчилгээнүүдийг илүү хялбар аргаар хэрэглэгчдэдээ үзүүлэх  зорилготой.  Өөрөөр хэлбэл, байгууллагууд ANPR системийг нэвтрүүлснээр харилцагчид карт авч явах, сунгах, цэнэглэх, пин код цээжлэх, олон төрлийн аппликейшн ашиглах зэрэг уламжлалт арга шаардлагагүй болж байгаа юм. Мөн тухайн байгууллагууд ямар дугаартай машинд хэдэн төгрөгийн шатахуун олгосон зэргээр хэрэглээгээ хянах боломжийг уг систем бүрдүүлж, тулгамддаг гол асуудлыг шийдэж буйгаараа онцлогтой.  Түүнчлэн “Гэрэгэ Системс”-ийн програм хангамжийг ашиглан шатахуун зээлийн үйлчилгээ, нэгж авах, торгууль төлөх болон даатгалаа хийлгэх зэрэг  олон төрлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдлээ.

“Гэрэгэ Системс” компани нь М-Ойл Групп болон Голомт банкуудтай хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулж шатахууны салбарт шинэчлэл авчрах томоохон төсөл нээлтээ хийлээ.

Хамгийн хурдан, хялбар, төвлөрсөн үйлчилгээг танд хүргэнэ – “Гэрэгэ системс” ХХК

By gerege_admin    |    Dec 08,2021

Recent news

LAUNCHED PILOT PROJECT TO INCREASE FINANCIAL ACCESS FOR WOMEN ENTREPRENEURS

2023/02/01

БОАЖЯ, Гэрэгэ Системс ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022/10/03

Э.Тодмэргэн: Гэрэгэ анх карьер эхэлж байгаа хүмүүст үргэлж БОЛОМЖ олгодог компани

2022/09/27