НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Гэрэгэ Системс” ХХК болон IWFCI Mongolia байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд”, “Гэр бүлд ээлтэй бодлого”-ын хүрээнд санал бодлоо солилцлоо.
Энэхүү уулзалтаар “Гэрэгэ Системс” ХХК-ийн хөгжүүлж буй төслүүдийг хүүхэд болон эцэг эхчүүдэд хэрхэн үр өгөөжтэй ашиглах боломжтой талаар шийдэл ярилцлаа.
Талуудын цаашдын хамтын ажиллагаа үр дүнтэй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.