News

“Монголын мэдээллийн технологи-2022” эрдэм шинжилгээний хурал боллоо

“Монголын мэдээллийн технологи-2022” эрдэм шинжилгээний хурлын Ерөнхий ивээн тэтгэгчээр “Гэрэгэ Системс” ХХК хамтран ажиллалаа.

Энэ удаагийн хурлыг МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Мэдээлэл зүйн тэнхим “Боловсролын салбар дахь дижитал технологи” сэдвээр зохион байгуулав.

Тус хурлаар “Цахим сургалт”, “Мэдээллийн технологи ба боловсрол”, “Хиймэл оюун ухаан” гэх мэт 6 салбар хуралдаанаар 27, ханын илтгэлээр 7, нийт 34 судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлсэн юм.

Нээлтийн үеэр МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн захирал, доктор (PhD.) Т.Ганбаатар хэлсэн үгэндээ: “Боловсролын салбарт дижитал шилжилтийн асуудал эрчимтэй яригдах болсон өнөө үед энэхүү хурлыг “Боловсролын салбар дахь дижитал технологи” сэдвээр зохион байгуулж буй нь цаг үеэ олсон ихээхэн чухал үйл явдал болж буйг онцоллоо.

Түүнчлэн хурлыг хамтран зохион байгуулж буй “Монголын Мэдээллийн Технологийн Консорциум”, МУИС, ШУТИС-ийн хамт олонд болон Ерөнхий ивээн тэтгэгч “Гэрэгэ Системс” ХХК-ийн хамт олон онцгойлон талархал илэрхийлэв. Хурлын өгүүллүүдийг мэргэжлийн эрдэмтдээр хянан засварлуулж, тэнцсэн өгүүллийг “Монголын Мэдээллийн Технологи” эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэн оролцогчдод хүргэсэн нь хурлын бас нэг онцлог боллоо.

By gerege_admin    |    May 13,2022

Recent news

LAUNCHED PILOT PROJECT TO INCREASE FINANCIAL ACCESS FOR WOMEN ENTREPRENEURS

2023/02/01

БОАЖЯ, Гэрэгэ Системс ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022/10/03

Э.Тодмэргэн: Гэрэгэ анх карьер эхэлж байгаа хүмүүст үргэлж БОЛОМЖ олгодог компани

2022/09/27