Мэдээ мэдээлэл

БОАЖЯ, Гэрэгэ Системс ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Дэлхийн аялал жуулчлалын өдөр буюу 9 сарын 27-ны өдөр Байгаль орчин, аялал
жуулчлалын яам, Гэрэгэ Системс ХХК нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд
хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт
БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ, Гэрэгэ Системс ХХК-ийн Бизнес хөгжлийн захирал
С.Ганзориг нар нарын үсэг зурсан юм.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай
холбогдуулан төрийн зарим чиг үүргийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Гэрэгэ
Системс ХХК-иар гүйцэтгүүлэх нь энэхүү санамж бичгийн зорилго юм.

Тухайлбал, Монгол Улсад нэвтэрч буй зорчигч, аялагчийн бүртгэлийн мэдээллийн систем,
манай улсад айлчилсан гадаадын жуулчин, амралтаараа ирсэн дотоодын иргэдээс
судалгаа мэдээлэл авах мэдээллийн систем, “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд
мэдээллийн технологийн шийдэл танилцуулах зэргээр талууд өргөн хүрээнд хамтран
ажиллана.

Гэрэгэ Системс ХХК нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйлчилгээг
цахимжуулах чиглэлд олон шинэ, шинэлэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, өнгөрсөн
хугацаанд нийт 600 гаруй төрийн үйлчилгээг цахимжуулж, технологийн салбарт түүчээлэн
ажиллаж буй үндэсний хэмжээний тэргүүлэгч компани юм.

Тус хамт олон цаашид ч олон шинэ бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг дангаар болон
хамтран хэрэгжүүлж, технологийн дэвшлээр ард иргэдийн амьдралыг хөнгөвчлөхөд хувь
нэмрээ оруулна гэдгээ энэ үеэр онцоллоо.

Талуудын цаашдын хамтын ажиллагаа өргөн хүрээнд, үр дүнтэй үргэлжилнэ гэж найдаж
байна.

By gerege_admin    |    Oct 03,2022

Бусад мэдээлэл

Азийн сантай хамтран B2B платформыг хөгжүүлж байна

E-Gate цахим гарцыг амжилттай нэвтрүүллээ

"БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ" АРГА ХЭМЖЭЭ