НҮБ-ын Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Эдийн Засаг Нийгмийн Комисс /ESCAP/ -оос зохион байгуулсан Feminist Finance Forum 8 сарын 17 ны өдөр Бангкок хотод болж өнгөрлөө. Энэхүү “Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлүүдэд тэтгэлэг олгох” хөтөлбөр Монгол улсад зарлагдаж түүнд нийт 60 компани өрсөлдснөөс Гэрэгэ Системс ХХК-н охин компани болох Гэрэгэ Смарт Пос компани тус төслийг хэрэгжүүлэгч 7 компаний нэгээр шалгарсан. Үүнтэй холбоотойгоор Гэрэгэ Системс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Enkhjargal Natsagdorj нь 8 сарын 17 ны өдөр Бангкок хотноо зохион байгуулагдсан Feminist Finance Forum-д Гэрэгэ Бизнес Пос Бүтээгдэхүүнийг танилцуулсан билээ.
Хөтөлбөрийн хүрээнд Гэрэгэ Смарт Пос ХХК- иас жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 50 эмэгтэйд Гэрэгэ Бизнес Пос төхөөрөмжийг үнэ төлбөргүй өгөх юм. Ингэснээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүд кассын систем болон төлбөрийн шийдлийг хослуулсан өөрийн өмчийн “Гэрэгэ ПОС” бүтээгдэхүүнтэй болж, бизнесээ ухаалгаар, хялбар удирдах боломжийг Гэрэгэ Смарт Пос ХХК олгож байгаа юм.
Мөн тус хэлэлцүүлгээр Ази Номхон далайн бүс нутгийн эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг арилгахтай холбоотой хамтын ажиллагааны стратеги боловсруулах боломжийг олгож байгаа юм.