E-Gate цахим гарцыг “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт ашиглаж эхэллээ.
“Тридиум” ХХК болон “Гэрэгэ Системс” ХХК компаниуд хамтран ажиллаж энэхүү дэвшилтэт технологийг ашиглалтад оруулсан бөгөөд “E-Gate” цахим гарцаар зөвхөн цахим паспорттой Монгол улсын иргэд нэвтрэх боломжтой юм.