Гэрэгэ Киоск ХХК хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Бид Мобифинанс ББСБ ХХК-ийн MonPay апликейшнаараа дамжуулан Киоск төхөөрөмжөөс үйлчилгээ авч буй хэрэглэгчдэд төлбөр тооцооны хамгийн хялбар, аюулгүй төлбөрийн сонголтыг санал болгож байна. Та өнөөдрөөс эхлэн киоск төхөөрөмжөөс үйлчилгээ авахдаа MonPay апликейшн ашиглан хамгийн хялбараар төлбөрөө төлөөрэй.
Мобифинанс ББСБ ХХК нь монгол орон даяар 1.5 сая хэрэглэгчийг эгнээндээ нэгтгэж, 6000 гаруй мерчанттай хамтран ажиллаж байна. Мобифинанс ББСБ нь “MonPay” цахим санхүүгийн үйлчилгээгээр дамжуулж, Финтекийн боломж, цар хүрээг улам тэлж, энэхүү салбарыг Монголд амжилттай хөгжүүлсээр байна. Тус компани 2018 онд Монголбанкнаас Монголын хамгийн анхны Цахим мөнгөний тусгай зөвшөөрлийг “Candy”-гээрээ авсан гэдгээрээ хэдийнэ хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн юм.
Гэрэгэ Киоск нь нийслэл Улаанбаатар хот болон 21 аймаг 200 гаруй байршилд ажиллаж байна. Та Киоск төхөөрөмжөөс үйлчилгээ авахдаа MonPay апликейшн ашиглан хамгийн хялбараар төлбөрөө төлөөрэй