“Гэрэгэ Системс ХХК-ийн зүгээс Oxford, Cambridge зэрэг их сургуулиудын хөтөлбөрт орсон Майндфүлнес сургалтыг компани дээрээ цувралаар авч байгаа билээ.
Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу багштай хамтран зохион байгуулж байгаа тус сургалтын 4 дэх удаагийн хичээл Хариу үйлдлийг таньж сурах нь буюу “Recognising Reactivity” сэдвээр боллоо.
Өнөөдрийн хичээл, бясалгалын үр дүнд бид өөрсдийн анхаарлыг өөр зүйл рүү сарнисныг анзааран таньж, улмаар зорилтот зүйл дээрээ анхаарлаа тогтоон барьж сурахад төвлөрлөө.
Бие, сэтгэл эрүүл байснаар ажилтан илүү үр бүтээмжтэй, сэтгэл хангалуун ажиллах учраас энэхүү бясалгал, сургалтын хөтөлбөрийг цувралаар авч байгаа юм.
Ажлын байран дээрээ хэрэгцээт сургалтад хамрагдаж, 7 хоног бүр 1 цаг 30 минутыг зөвхөн өөрөө өөртөө зориулж чаддаг нь “Гэрэгэ Системс” ХХК-ийн ажилтнуудад олгогддог давуу талуудын нэг юм.