Мэдээ мэдээлэл

“Гэрэгэ Киоск”-оор дамжуулан ШӨХТГ-т санал, гомдлоо хүргэх боломжтой боллоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандах хэрэглэгчдийн гомдол, саналыг Улаанбаатар хотын 9 дүүргийн нэг цонх, Нэгдсэн үйлчилгээний төвүүд, Авто тээврийн үндэсний төвүүд, Автобуудлууд болон 12 аймгийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрших “Гэрэгэ Киоск”-оор хүлээн авдаг боллоо.

Хэрэглэгч санал гомдлоо “Гэрэгэ Киоск”-оор дамжуулан хүргэхдээ “Бусад цэс” хэсэгт байрших ШӨХТГ-ын логотой Санал, гомдол гаргах гэсэн товч дарахад хэнээс, хаана, ямар утгатай гомдол байх тухай цонхнууд гарч ирнэ. Тэдгээр цонхыг бөглөн “Илгээх” товч дарснаар ШӨХТГ-ын мониторингийн системд гомдол автоматаар очиж, шийдэгдэх боломж бүрдэнэ.

“Гэрэгэ Киоск” нь Улаанбаатар хот болон 12 аймагт хамгийн хөл хөдөлгөөн, төвлөрөл ихтэй 64 цэгт 122 киосктойгоор хэрэглэгч танд үйлчилгээ үзүүлж байна.

Бид цаашид ч үйл ажиллагаагаа өргөжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлөө нэмж, хэрэглэгчдэд илүү ойртсон олон шинэ, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх болно.
<p style=”text-align: center;”><strong>Хамгийн хурдан, хялбар,  төвлөрсөн үйлчилгээг танд хүргэнэ – “Гэрэгэ системс” ХХК</strong></p>

By gerege_admin    |    Feb 01,2021

Бусад мэдээлэл

Азийн сантай хамтран B2B платформыг хөгжүүлж байна

E-Gate цахим гарцыг амжилттай нэвтрүүллээ

"БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ" АРГА ХЭМЖЭЭ