“Гэрэгэ Медтек” компани нь 2020 онд буюу Ковид-19-ийн эхэн үед вирусийн тархалтыг зогсоох чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлыг хөнгөвчлөх зорилготой цахим шийдэл боловсруулан ажиллаж эхэлсэн. Өдгөө бид орон даяар бүрэн нэвтэрч 3.1 сая үйлчлүүлэгчтэй болж чадсан. Бид Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дижитал хэлбэрээр туслалцаа үзүүлэх, эрүүл мэндийн зөв тогтолцоо бий болгохоор зорьж байна.